Түгээмэл асуулт
Төлбөрөө яаж хийх вэ?
Худалдаж авах товчийг дарахад Byl-ийн төлбөрийн хуудас нээгдэнэ. Тэндээс QPay-ээр (банкны апп) төлнө. Төлсний дараа энэ сайт руу буцаж ирнэ үү — эрх автоматаар нээгдэнэ.
Эрх хэзээ нээгдэх вэ?
Төлбөр баталгаажмагц, ихэвчлэн хэдэн секундын дотор таны Google бүртгэлд нээгдэнэ. Нээгдэхгүй бол «Одоо шалгах» товчийг дарна уу.
Хэдэн төхөөрөмж дээр ашиглаж болох вэ?
Ижил Google бүртгэлээрээ утас, компьютер аль ч дээр нэвтэрч суралцана. Явц хамт хадгалагдана.
Facebook дотроос Google-ээр нэвтэрч чадахгүй байна
Facebook-ийн доторх хөтөч Google нэвтрэлтийг зөвшөөрдөггүй. Баруун дээд буланд «⋯» → «Хөтчөөр нээх» (Chrome/Safari) сонгоно уу.
Дуу сонсогдохгүй байна
Утасныхаа дууг асаасан эсэх, «чимээгүй горим» унтарсныг шалгана уу. Chrome эсвэл Safari хөтөч ашиглахыг зөвлөнө.
Мөнгөө буцааж авч болох уу?
Тийм, нөхцөлтэйгөөр. Дэлгэрэнгүйг Буцаалтын нөхцөл хуудсаас үзнэ үү.